Та бидэнтэй холбогд, бид танд туслая
Бид зорилтот бүлгийн олон нийтэд бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зуучлана.
Хэрвээ танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсвэл та ямар нэгэн эрсдэлтэй алхам хийсэн бол БЗДХ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.
- Эмчийн заавраар
- Цаг алдалгүй
- Эрт эхэлж
- Бүрэн төгс эмчилсэн тохиолдолд ҮР ДҮНТЭЙ.
Та бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх боломжтой
Зөв мэдлэг мэдээлэлтэй байх
Бэлгийн замаар дамжих халдварын талаар зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь тухайн өвчнөөс сэргийлэх хамгийн том гол хүч юм.
Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
Тохиолдлын бэлгийн хавьтал бүрд бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэснээр Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх боломжтой.
Тогтмол үзлэг шинжилгээ
Ямар нэг шинж тэмдэг илэрсэн, эрсдэлтэй алхам хийсэн бол мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Архи, мансууруулах бодисоос татгалзах
Архи уусан, мансуурсан үедээ бэлгийн хавьталд орох нь хүний зөв шийдвэр гаргах чадварыг бууруулж, БЗДХ-т өртөх эрсдэлийг нэмдэг.
Түгээмэл асуулт
БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлдэг. Учир нь БЗДХ-ын үед үтрээний салст гэмтэж улайсан, шалбархай шархтай байдаг тул ХДХВ түүгээр амархан нэвтэрч ордог.
Бэлгэвчийг байнга хэрэглэх нь хүний биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Харин ч таныг хүсээгүй жирэмслэлт болон ХДХВ, ДОХ, бусад БЗДХ-уудаас сэргийлнэ.
Тийм. Бэлгийн олон хавьтагчидтай хүмүүс нь БЗДХ, ХДХВ, ДОХ авах эрсдэл өндөр байдаг тул шинжилгээг тогтмол өгөх нь өөрийгөө халдвараас хамгаалах, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ хийх, бусдад халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой.