ЭМЯ, Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээрХӨСҮТөвөөс БЗДХ,ХДХВ,ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй төр, төрийн бус байгууллагын эмч, мэргэжилтнүүдээс “Digital team” үүсгэж, цаашид “БЗДХ,ХДХВ,ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг сошиал орчинд хэрхэн амжилттай хийх талаар дижитал маркетер бэлтгэх, чадавхижуулах 2 өдрийн онлайн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд манай байгууллагаас хяналт үнэлгээ шинжилгээний мэргэжилтэн Б.Баярмаа, хүрч очих үйл ажиллагаа, цахим сүлжээ хариуцсан мэргэжилтэн М.Мөнхнасан нар оролцсон. Сургалтанд оролцогчид фейсбүүк хуудасны тохиргоо, хөгжүүлэлт болон фейсбүүк маркетинг, фото болон видео контентыг хэрхэн бэлтгэх талаар суралцлаа.