Бэлгийн үү нь хүний папилломын вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг бэлгийн замын халдвар юм.
Үүсгэгч:
- Human Papiloma вирусээр үүсгэгддэг.
Халдвар дамжих зам
- Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана
Нууц хугацаа:
- Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй, дунджаар 1-8 сар байна.
Илрэх шинж тэмдэг:
- Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд, эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.
- Ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй.
- Үү ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах зэрэг зовиур илэрч болно.
Хүндрэл, үр дагавар:
- Өвчин үүсгэгч вирус нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.
- Хүний папилломын вирусийн хавдар үүсгэх эрсдэл өндөр зарим хэвшинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.