2021 оны 5 сарын 18-20-ны өдрүүдэд Ази, Номхон Далайн бүсийн эмэгтэйчүүдийн холбооноос Бүсийн хэмжээний уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Тус уулзалтанд Хятад, Малайз, Мяньмар, Лаос, Монгол, Фижи, PNG, Непал болон Бангладеш зэрэг 9 орны төлөөлөгчид оролцсон. “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хяналт үнэлгээний мэргэжилтэн, кейс менежер, цахим үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нар оролцож SWIT гарын авлагыг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа болон төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар илтгэл тавьлаа.