Заг хүйтэн өвчин нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.
Үүсгэгч:
- Neisseria Gonorrhoeae нянгаар үүсгэгддэг
Халдвар дамжих зам:
- Заг хүйтэн өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.
- Халдвартай жирэмсэн эхээс төрөх явцад, мөн хүүхдээ асрах үед халдвар нярайд дамжина.
Нууц хугацаа:
- Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл эрэгтэй хүнд 3-5 хоног, эмэгтэй хүнд 5-10 хоног байна.
Илрэх шинж тэмдэг:
- Эрэгтэйчүүдийн 90-95 хувьд шинж тэмдэгхурц илэрнэ. Энэ үед шээсний сүв загатнах, хорсох, шээхэд өвдөх зовиур илрэх ба шээсний сүвнээс шар ногоон өтгөн идээ гарч, шээсний сүв улайж хавагнан үрэвсэнэ.
- Эмэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй, эсвэл бүдэг балархай хэлбэрээр тохиолдоно. Зарим тохиолдолд бэлэг эрхтэн орчим эвгүй оргих, загатнах зовиур илэрч, умайн хүзүүний сувгаас бага хэмжээний салсархаг-идээрхэг ялгадас гарна.
Хүндрэл, үр дагавар:
- Заг хүйтэн өвчин нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд эрэгтэйчүүдэд төмсөг, төмсөгний дайвар, түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх ба үргүйдэлд хүргэдэг.
- Эмэгтэйчүүдэд умай, умайн гуурсан хоолой, өндгөвч зэрэг бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин үүсгэж үргүйдэл, ума
Заг хүйтэн өвчний гаралтай нярайн нүдний салстын үрэвсэл
Заг хүйтэн өвчтэй жирэмсэн эмэгтэйгээс төрөх үед нярайд халдвар дамжиж, нярайн нүдний салстын үрэвсэл үүсгэнэ. Халдвар богино хугацаанд нүдний эвэрлэгийг гэмтээн шарх үүсгэж, сохрох аюулд хүргэх учир яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.