Шээс бэлгийн замын мөөгөнцрийн үед шээс бэлгийн замын эрхтнүүд хөрөнгө төст мөөгөнцрөөр гэмтдэг. Дархлаа суларсан, чихрийн шижин өвчтэй, жирэмслэлтээс хамгаалах эм, антибиотик хэрэглэсэн үед, мөн жирэмсэн эмэгтэйд элбэг тохиолддог, архаг явцтай, дахилт өгдөг өвчин.
Үүсгэгч:
- Candida albicans нэртэй мөөгөнцөрөөр үүсгэгддэг.
Халдвар дамжих зам:
- Тухайн хүний дархлааны байдлаас хамааран нууц хугацаа харилцан адилгүй илэрнэ.
Илрэх шинж тэмдэг:
Эмэгтэйчүүдэд:
- Бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох зовиур илэрнэ.
- Бэлгийн их, бага уруул болон үтрээний салст улайж үрэвсэн, үтрээнээс өтгөн, цагаан ээдэмцэр маягийн амархан ховхордог ялгадас их хэмжээтэй гарна.
- Мөн бэлгийн уруул болон үтрээний салст улайж хавагнан үрэвсэл үүсдэг.
Эрэгтэйчүүдэд:
- Бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох зовиур илэрч, тээрхий, шамрангийн дотор талын салст бага зэрэг улайж, жижиг гүвдрүүн тууралт гарах ба зарим тохиолдолд цайвар саарал өнгийн өнгөрөөр хучигддаг.