Өндгөвч
Өндгөвч нь өндгөн эсийг боловсруулан гадагшлуулах, эм бэлгийн дааврыг ялгаруулах хоёр гол үүрэг гүйцэтгэдэг.
Умай
Умай нь ургийг тээж, тэжээх үндсэн үүрэгтэй ба жирэмсэн үед ураг өсч, хөгжих нөхцлийг бүрдүүлдэг.
Умайн гуурсан хоолой
Өндгөн эс эр бэлгийн эстэй нийлж үр тогтсон өндгөн эсийг умай руу дамжуулдаг.
Умайн гуурсан хоолойн салбан
Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг умайн гуурсан хоолойн хөндий рүү нэвтрүүлэхэд оролцдог.
Үтрээ
Үтрээний амсрын хэсгийг үтрээний үүдэвч гэнэ. Үтрээний хана нь маш уян хатан ба бэлгийн хавьталд орох, хүүхэд төрөх үед шаардлагатай хэмжээгээр тэлэх чадвартай.
Бэлгийн их, бага уруул
Үтрээний үүдэвчийг хагас хучиж байрладаг нуглаасууд, дотор бэлэг эрхтнийг хамгаалах үүрэгтэй.
Хэлүү
Эмэгтэй хүний бие махбодын хамгийн мэдрэмтгий хэсэг, бэлгийн таашаал авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Шээсний сүв
Шээсийг биеэс гадагшлуулна. Шээсний сүв нь үтрээний үүдэвч, хэлүү хоёрын дунд байрлана.
Онгон хальс
Онгон хальс нь үтрээний үүдэвчийг хагас таглаж байдаг нимгэн хальс. Энэ нь таславчтай, цагираг, саран гэх мэт янз бүрийн хэлбэртэй, жижиг жижиг цоорхойтой байдаг.
Хөх
Хөх нь хэдийгээр бэлэг эрхтэнд хамаарахгүй ч нөхөн үржихэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн үед сүүний булчирхай өөрчлөгдөж, төрсний дараа хүүхдээ хооллож, тэжээхэд бэлтгэгдэнэ.