2017 оны байдлаар
Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 34.7 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна.

БЗДХ-ын нийт 15 634 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 400 тохиолдол буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 28.8 хувийг заг хүйтэн, 43.4 хувийг тэмбүү, 27.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ, ДОХ өвчин тус тус эзэлж байна.

2017 оны байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-тай бүртгэгдсэн тохиолдлын 59.6% нь эмэгтэй, 40.4% нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгийн хувьд 12.3% нь 15-19 нас, 26.4% нь 20-24 нас, 25.2% нь 25-29 нас, 14.8% нь 30-34 нас, 8.9% нь 35-39 нас, 12.4% -ийг 40-өөс дээш насныхан тус тус эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-ын нийт 250 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 2017 онд 25 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 1 тохиолдолоор нэмэгдсэн бөгөөд нийт тохиолдлуудад ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан байна. ХДХВ, ДОХ-ын нийт тохиолдлын 81%-ийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 48.2% нь гомосекс, 19.8% нь гетеросекс, 1% нь трансжендер, 31% нь бисекс бэлгийн чиг хандлагатай эрэгтэйчүүд байна. 18% нь эмэгэтэйчүүд,тэдний 95% нь гетеросекс бэлгийн чиг хандлагатай байна. ХДХВ-ын халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 5 нь нас барсан.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.hdc.gov.mn/media/uploads/2020-02/Eruul_mendiin_uzuulelt-2017_on-2018.0625.pdf
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.hdc.gov.mn/media/uploads/2020-02/Eruul_mendiin_uzuulelt-2017_on-2018.0625.pdf