Үүсгэгч:
- Элэгний үрэвсэл үүсгэдэг B, C вирус.
Халдвар дамжих зам:
- В, С вирус нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, халдвартай цус цусан бүтэгдэхүүнээр болон эхээс урагт дамжин халдварладаг.
Нууц хугацаа:
- В вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвслийн үед 45 хоногоос 6 сар, С вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвслийн үед 6-8 долоо хоног байна.
Илрэх шинж тэмдэг:
- Дотор муухайрах, огиулж бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, ядарч сульдах, арьс салст шарлах зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг. Заримдаа тодорхой шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хүндрэл, үр дагавар:
- Өвчний явц мэдэгдэхгүйгээр архаг хэлбэрт шилжиж болно. Улмаар элэгний хатуурал, элэгний хавдар үүсгэж болно.