Жирэмсэн болсон үед ямар шинжүүд илрэх вэ?
- Сарын тэмдэг хоригдох
- Бөөлжис хүрэх, огиулах, бөөлжих
- Хөх томрох, хөхний товчны орчим борлож, нөсөөжих, судас нь өргөсөх
- Нүүр сэвхтэх
- Шээс ойр ойрхон хүрэх
- Үтрээнээс гарах ялгадасны гаралт нэмэгдэх
- Ядрах, нойр хүрэх
- Хоолны дуршил өөрчлөгдөх, кофе, цай, тамхи, өөхтэй хоол зэрэг тодорхой зүйлд дургүй болох
Жирэмсний хяналт ямар ач холбогдолтой вэ?
- Жирэмсний амралтын болон төрөх хугацааг зөв тогтоох
- Эхийн амь насанд аюултай эмзэг байдлыг эрт илрүүлэх
- Жирэмслэлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг эрт шийдвэрлэх
- Жирэмсний тээлтийн хугацаанд эх, ургийн байдлыг хянах
- Төрөх үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх
Жирэмсэн эмэгтэйд дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай!
- Ам цангаж, хавагнах
- Толгой өвдөх
- Жирэмсний хугацаанд үтрээнээс цус гарах
- Төрөх хугацаа болоогүй үед умай базлах
- Халуурах