Эрэгтэй бэлгэвч зөв хэрэглэх дэс дараалал:
- Аюулгүй бэлгийн харьцааны талаар ярилцаж, бэлгэвч хэрэглэх талаар санал болгож тохиролцсон байна.
- Бэлгэвчний уутны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан эсэх зэргийг шалгаж бэлгэвчээ худалдан авна.
- Бэлгэвчийг хөвчирсөн шодойнд углаж хэрэглэнэ.
- Хумс болон ямар нэг үзүүртэй зүйлээр гэмтээж болзошгүй тул уутыг тусгай тэмдэг заасан хэсгээр нь болгоомжтой задална.
- Бэлгэвчийг хэрэглэхээс өмнө эрчлээг задалж болохгүй.
- Хэрэв бэлгэвчээ санамсаргүй буруу талаар нь шодойнд угласан бол (энэ тохиолдолд бэлгэвчийн эрчлээг задлахад хүндрэлтэй байх болно) тэр бэлгэвчийг хэрэглэж болохгүй.
- Бэлгэвчинд агаар оруулахгүйн тулд шодойнд углахаасаа өмнө үрийн шингэн хуримтлагдахад зориулсан цүлхэнг чимхэж барина.
- Энэ үзүүрээ чимхсэн хэвээр бэлгэвчийг шодой хөвчирсөн үед углаж, эрчлээг шодойны уг хүртэл задална.
- Хэрэв нэмэлт түрхэц хэрэглэх хүсэлтэй бол тэр нь усан суурьтай зориулалтын чийгшүүлэгч байх хэрэгтэй.
- Бэлгийн хавьтал дууссаны дараа сальфеткаар жийрэглэн шодой бүрэн сулрахаас өмнө бэлгэвчийг болгоомжтой сугалж авна.
- Хэрэглэсэн бэлгэвчээ сальфетканд боож, хогийн саванд хийнэ. Жорлонд хийж болохгүй.
Эмэгтэй бэлгэвч зөв хэрэглэх дараалал:
Эмэгтэй бэлгэвчийг бэлгийн хавьталд орохоос 8 хүртэлх цагийн өмнө үтрээнд байрлуулж болдог онцлогтой.
- Аюулгүй бэлгийн харьцааны нэг хэлбэр болох бэлгэвчийг хэрэглэхээр санал болгож тохиролцсон байна.
- Бэлгэвчний уутны бүрэн бүтэн байдал болон хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг шалгаж бэлгэвчээ худалдан авна.
- Бэлгэвчний уутыг сумны дагуу дээрээс доошоо чиглэлд задална.
- Бэлгэвчний битүү талыг доторх цагиргийн хамт эрхий долоовор, дунд гурван хуруугаараа хавчин барьж байгаад өөртөө тохиромжтой байрлалыг сонгон, үтрээндээ шургуулна.
- Долоовор болон дунд хуруугаараа бэлгэвчийн дотор цагирагийг нь аль болох гүн байрлуулна.
- Амсрын цагираг нь гадна бэлэг эрхтэн дээр байрлана.
- Бэлгийн хавьталд орох үед шодой бэлгэвч дотор зөв орж байгаа эсэхийг шалгана.
- Үрийн шингэн ялгарсны дараа амсрын цагирагийг барьж, бэлгэвчийг мушгиж авна.
- Бэлгэвчээ сальфетканд боож, хогийн саванд хийнэ. Жорлонд хийж болохгүй.
ХДХВ, ДОХ, БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх энгийн бөгөөд хамгийн хялбар, найдвартай арга нь аюулгүй бэлгийн харьцаа байдаг. Аюулгүй бэлгийн харьцаа гэж хүний биед өөр хүний цус, үрийн шингэн болон үтрээний шүүрэл орохгүй байх бэлгийн харьцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, та найзтайгаа, бэлгийн хостойгоо үнсэлцэж, хамт хэвтэж, тэврэлдэж, бие биеэ илж таалж, бэлгэвчтэйгээр бэлгийн хавьталд орж болно гэсэн үг
Аль ч хэлбэрийн бэлгийн хавьтлын үед бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх нь хүсээгүй жирэмслэлт, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас найдвартай хамгаална.