2018 оны байдлаар
2018 онд улсын хэмжээнд 27төрлийн халдварт өвчний 42 074 тохиолдол бүртгэгдсэний 38.3 хувь буюу 16130 тохиолдлыг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна.
Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 33.9 хувийг заг хүйтэн, 38.2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониаз, 0.1хувийг ХДХВ, ДОХ өвчин тус тус эзэлж байна. 2018 онд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 10 тохиолдлоор буурсан.
2018 онд бүртгэгдсэн БЗДХ-ын нийт тохиолдлын 57.4% нь эмэгтэй, 42.6% нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгийн хувьд 12.5% нь 15-19 нас, 26.7% нь 20-24 нас, 23.3% нь 25-29 нас, 15.3% нь 30-34 нас, 9.2% нь 35-39 нас, 13% -ийг бусад насныхан тус тус эзэлж байна.
1991 оноос хойш Монгол Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-ын нийт 268 тохиолдол бүртгэгдсэнээс 2018 онд 18 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.hdc.gov.mn/media/uploads/2020-02/2018.pdf