Монгол улсын Үндсэн хууль
Арван дөрөвдүгээр зүйл.
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Арван зургадугаар зүйл.
13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
Төрийн бус байгууллагын тухай
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо
1/ Иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг төрийн бус байгууллага гэнэ.
2/ Соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг ”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэнэ.
Садар самуун явдалтай тэмцэх тухай
4 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох
4.1.Биеэ үнэлэхийг хориглоно.
4.2.Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно.
13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хууль
Арван хоёрдугаар бүлэг. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
12.3 дугаар зүйл.Бэлгийн мөлжлөг
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.6 дугаар зүйл.Биеэ үнэлэхийг зохион байгуулах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна.
Арван гуравдугаар бүлэг. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг
13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хууль
6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
4.Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай
9 дүгээр зүйл.Иргэний эрх, үүрэг
9.1.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:
9.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа этгээдээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах;
9.1.2.хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх аргад суралцах.
9.2.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:
9.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох;
9.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, байх;
9.2.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, халдвар авсан тохиолдолд дархлалын олдмол хомсдолоор өвчлөхөөс сэргийлэх.
9.2.4.энэ хуулийн 11.2-т заасныг зөрчихгүй байх.
9.3.Энэ хуулийн 9.1, 9.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль
10 дугаар зүйл.Хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах
10.1.Хохирогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай нь холбоотой бусад мэдээллийг нууцлах ба эдгээр мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, түгээх, бусдад тараах, хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглоно.
10.2.Хохирогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийнх нь бусад гишүүнд мэдэгдэхийг хориглоно.
10.3.Мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч хохирогчийн хувийн байдлын тухай өөртөө ил болсон мэдээллийг бусдад тараахыг хориглоно.
10.4.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл хохирогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаягийг нууцлах арга хэмжээ авна.