“Төгс бүсгүйчүүд” ТББ нь эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд болон тэдний үйлчлүүлэгчдийг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг Улаанбаатар хотноо хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ орон нутгийн дэд салбар хүлээн авагч болох Дорноговь аймгийн “Чуулсан үгс” ТББ, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-тай хамтран ажилласан. Тайлангийн хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн:
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/1-6-140x140.png)
“Үе тэнгийн сургагч бэлтгэх” сургалтыг 6 удаа зохион байгуулж 90 олон нийтийг үе тэнгийн сургагчаар бэлтгэсэн ба Үе тэнгийн сургагчаар бэлтгэгдсэн олон нийтийн мэдлэгийн түвшин дунджаар 21.3%-аар нэмэгдсэн байна.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/2-6-140x140.png)
“Бодит Үнэлэмж” сургалтын төвд 10 олон нийтийг үсчин гоо сайхан, маникюр, нярав, нүүр будалтын мэргэжил олгох сургалтад хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/3-5-140x140.png)
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын байранд зохион байгуулж зохион байгуулж нийт 240 олон нийтийг хамруулсан
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/4-5-140x140.png)
“Кейс ажилтан, хүрч очих ажилтнууд болон эмэгтэй биеэ үнэлэгчдийг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах” сургалтыг “Төгс бүсгүйчүүд” ТББ, Дорноговь аймгийн Замын-үүд сумын “Чуулсан Үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ -ын кейс менежер, хүрч очих ажилтнууд, үе тэнгийн сургагч зэрэг 20 хүнд зохион байгуулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/5-4-140x140.png)
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, хүчирхийлэл, архи мансууруулах бодис сэдвүүдээр бүлгийн ярилцлагыг олон нийтийн ажлын байран дээр болон өөрийн байгууллагын байранд зохион байгуулж нийт 300 олон нийтийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/7-3-140x140.png)
Олон нийтийг төрийн үйлчилгээнд зуучлах сургалтыг 2 удаа зохион байгуулж 40 олон нийтийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/6-4-140x140.png)
07-12 сард ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд 1130 ЭБҮ, 4 хамтран амьдрагч, нийт 1134 хүн хамрагдсан. Эмэгтэйчүүдийн үзлэг, наацын шинжилгээнд 134 ЭБҮ хамруулсан. Нийт үзлэг шинжилгээнд хамрагдсан ЭБҮ-дийн 5.9%(67)-д БЗДХ илэрсэн ба тэдний 88.1%(59)-ийг үнэгүй эмчилгээнд хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/8-3-140x140.png)
Хүрч очих үйл ажиллагаагаар давхардсан тоогоор нийт 1090 олон нийтэд хүрч ажилласан бөгөөд 9,810 ширхэг бэлгэвч тараасан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/9-2-140x140.png)
Эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгааны үйл ажиллагааг улирал тутам зохион байгуулж 480 хүн, тэдний үнэлэгчдийн зуучлагч нарт нөлөөллийн уулзалтыг 2 удаа зохион байгуулж 96 хүнийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/7-3-140x140.png)
Улаанбаатар хот болон дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн “Чуулсан үгс”ТББ-ын төслийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийж 140 олон нийтийг ярилцлаганд хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/10-2-140x140.png)
Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлын хүрээнд Дархан-уул аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дархан-уул аймгийн “Эмэгтэйчүүдийн Итгэл Найдвар Холбоо’’, Орхон аймгийн “Эрхэмсэг Оршихуй Эрдэнэт”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-уудын гүйцэтгэх захирал, төслийн менежер, хүрч очих ажилтан, үе тэнгийн сургагч, эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 30 хүн оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/4-5-140x140.png)
Нуугдмал, далд олон нийтийг илрүүлэх үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулж нуугдмал 270 олон нийтийг илрүүлж хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/2-6-140x140.png)
Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулах, мэдрэгжүүлэх сургалтыг 1 удаа зохион байгуулж 20 хүнийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/6-4-140x140.png)
Явуулын сайн дурын зөвлөгөө шинжилгээг 3, 4-р улиралд 2 удаа зохион байгуулж 270 олон нийтийг хамруулж шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг өгсөн.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/3-5-140x140.png)
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн хүрээнд “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан.
![Picture1](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/05/Picture1.png)