“Төгс бүсгүйчүүд” ТББ нь эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдэд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг Улаанбаатар хотноо хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ орон нутгийн дэд салбар хүлээн авагч болох Дорноговь аймгийн “Чуулсан үгс” ТББ, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-тай хамтран ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн:
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/1-6-140x140.png)
“Үе тэнгийн сургагч бэлтгэх” 2 өдрийн сургалтанд 90 олон нийтийг хамруулж, үе тэнгийн сургагчаар бэлтгэгдсэн олон нийтийн мэдлэгийн түвшин дунджаар 24%-аар нэмэгдсэн байна.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/2-6-140x140.png)
10 олон нийтийг “Бодит үнэлэмж” сургалтын төвд Ковид-19 цар тахалын халдвараас сэргийлэх хяналтын дэглэм сахиж, богиносгосон цагаар мэргэжил олгох сургалтад хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/3-5-140x140.png)
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг тус төрийн бус байгууллагын байранд зохион байгуулж нийт 240 олон нийтийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/4-5-140x140.png)
Кейс ажилтан, хүрч очих ажилтнууд болон эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах 2 өдрийн сургалтанд “Төгс бүсгүйчүүд” ТББ, Дорноговь аймгийн Замын-үүд сумын “Чуулсан Үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ, “Залуус эрүүл мэнд” ТББ-ын кейс менежер, хүрч очих ажилтнууд, үе тэнгийн сургагч зэрэг 20 хүнд зохион байгуулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/5-4-140x140.png)
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, хүчирхийлэл, архи мансууруулах бодис сэдвүүдээр бүлгийн ярилцлагыг олон нийтийн ажлын байран дээр болон өөрийн байгууллагын байранд зохион байгуулж нийт 300 олон нийтийг хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/7-3-140x140.png)
Олон нийтийг төрийн үйлчилгээнд зуучлах сургалтыг зохион байгуулж 40 олон нийт хамрагдсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/6-4-140x140.png)
Тайлангийн хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор 91, явуулын шинжилгээ үйлчилгээгээр 270 болон бусад үйл ажиллагааны үед сайн дураар 818 олон нийт буюу нийт 1177 олон нийт үзлэг шинжилгээнд хамрагдсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/8-3-140x140.png)
Хүрч очих үйл ажиллагаагаар давхардсан тоогоор нийт 1212 олон нийтэд хүрч ажилласан бөгөөд 10,901 ширхэг бэлгэвч тараасан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/9-2-140x140.png)
БЗД-ийн Өгөөмөр, Да хүрээ захын сэлбэг, завсарын хэсгийн худалдаачид 250, БГД-ийн Авто худалдааны төвийн 40, ЧД-ийн Хүчит шонхор захын 53 эрэгтэй нийт 343 эрэгтэйчүүдэд сургалт сурталчилгааны материал, бэлгэвч тарааж ухуулга хийсэн.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/7-3-140x140.png)
Улаанбаатар хот болон дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-ын ЭБҮ-д чиглэсэн цогц хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх зорилгоор 171 олон нийттэй уулзаж ярилцлаганд хамруулсан.
![](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/04/10-2-140x140.png)
Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүргийн БЗДХ-ын болон эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд, орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ, “ЗЭМ” ТББ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 удаа зохион байгуулсан.
![Picture1](https://tugsbusguichuud.mn/wp-content/uploads/2021/05/Picture1-1.png)