“Төгс бүсгүйчүүд” ТББ нь эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдэд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг Улаанбаатар хотноо хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн “Чуулсан үгс” ТББ, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-тай хамтран ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн:
“Үе тэнгийн сургагч бэлтгэх” 2 өдрийн сургалтыг 3 удаа зохион байгуулж 45 олон нийтийг хамруулж, үе тэнгийн сургагчаар бэлтгэгдсэн олон нийтийн мэдлэгийн түвшин дунджаар 25,5%-аар нэмэгдсэн байна.
Нуугдмал, далд олон нийтийг илрүүлэх үйл ажиллагааг 1 удаа зохион байгуулж нуугдмал 135 олон нийтийг илрүүлж хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамруулсан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг тус төрийн бус байгууллагын байранд 2 удаа зохион байгуулж нийт 240 олон нийтийг хамруулсан.
“Кейс ажилтан, хүрч очих ажилтнууд болон үе тэнгийн сургагч нарыг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах” 2 өдрийн сургалтыг зохион байгуулж “Төгс бүсгүйчүүд” ТББ, Дорноговь аймгийн Замын-үүд сумын “Чуулсан Үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-ын 20 ажилтнуудыг хамруулсан.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, хүчирхийлэл, архи мансууруулах бодис сэдвүүдээр бүлгийн ярилцлагыг олон нийтийн ажлын байран дээр болон өөрийн байгууллагын байранд зохион байгуулж нийт 300 олон нийтийг хамруулсан.
Эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг төрийн үйлчилгээнд зуучлах сургалтыг 2 удаа зохион байгуулж 40 олон нийт хамрагдсан.
ХДХВ,тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд 1079 эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд хамрагдсан. Шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн 6.2%(67)-д БЗДХ илэрсэн. Үүнээс 88%(59)-ийг эмчилгээнд хамруулсан.
Хүрч очих үйл ажиллагаагаар давхардсан тоогоор нийт 1,195 олон нийтэд хүрч ажилласан бөгөөд 27,244 ширхэг бэлгэвч тараасан.
Эрэгтэйчүүдэд ХДХВ, БЗДХ-ын болон бэлгэвчийн хэрэглээний талаарх ухуулга, сурталчилгаа явуулах үйл ажиллагааг улирал тутам зохион байгуулж 480 хүнийг хамруулсан.
Улаанбаатар хот болон дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-ын ЭБҮ-д чиглэсэн цогц хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх зорилгоор 190 олон нийттэй уулзаж ярилцлаганд хамруулсан.
Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулах сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүргийн БЗДХ-ын болон эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд, орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ, “ЗЭМ” ТББ-ын 22 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан 2 удаа зохион байгуулсан.
Явуулын сайн дурын зөвлөгөө шинжилгээг 2 удаа зохион байгуулж 270 олон нийтийг хамруулж шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг өгсөн.
БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлөх, зөвлөлдөх уулзалтыг 6 удаа зохион байгуулж 108 хүн хамрагдсан. ХЗН, ЭМГ, ХӨСҮТ, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Өмнөговь, Ховд аймгуудын ТББ-ын ажилтнууд, үе тэнгийн сургагч нар оролцсон.