Монгол улсад 2021-2023 онд ХДХВ, ДОХ, Сүрьеэгээс сэргийлэх эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх төслийн хүрээнд салбар хүлээн авагч “Төгс бүсгүйчүүд” ТББ нь зорилтот бүлгийн олон нийтийн дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг 0%-д тогтоон барих, зорилтот бүлгийн олон нийтийн 60%-ийг урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Эхний хагас жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:
Олон нийтийн байршил дээр нь очиж ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүй, хүчирхийлэл, сэтгэл зүй, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр бүлгийн ярилцлагыг зохион байгуулж, нийт 720 олон нийтийг хамруулсан.
Эхний хагас жилд олон нийтийн байршил дээр нь нүүр тулж 937, цахим сүлжээ ашиглан 353, нийт хүрч очих ажиллагаанд 1,290 олон нийтийг хамруулсан.
Дархан-Уул аймагт “Эмэгтэйчүүдийн Итгэл Найдвар Холбоо” ТББ-ын Хүрч очих ажилтнаар зуучлуулан 50 олон нийт эмэгтэйчүүдэд ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаар шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг өгч ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан.
Дорнод аймгийн БОЭТ-ийн удирдлага, БЗДХ-ын эмч болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар танилцуулж 3-р улирлаас эхлэн олон нийт эмэгтэйчүүдийг ХДХВ-ийн шинжилгээ, үйлчилгээнд хамруулах туршилтын хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангасан ба 15 олон нийтийг шинжилгээнд хамруулсан.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээнд 984 олон нийтийг зуучлан хамруулсан. Тэдгээрээс 720 нь бүлгийн ярилцлагаар, 199 нь урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шинжилгээнд хамрагджээ.
"НҮЭМ-ийн үйлчилгээнд хамрагдах нь" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЧД, БЗД, СХД зэрэг 3 дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн кабинетаар нийт 176 олон нийтэд эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгч ажилласан.
ХДХВ, БЗДХ-тай холбоотой мэдээ мэдээллийг нийт 353 олон нийтэд цахимаар явуулж зөвлөгөө мэдээллээр хангаж, үзлэг шинжилгээнд зуучилсан.