2021 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хот, дэд салбар хүлээн авагч Дархан-Уул болон туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгуудтай хамтран ажиллаж зорилтот бүлгийн олон нийтийг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд зуучлан хамруулж ажилласан. Үүнд:
2021 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хот, 5 аймагт олон нийтийн байршил дээр нь очиж 2,360, цахим сүлжээ ашиглан 386, хүрч очих ажиллагаанд нийт 2,746, шинжилгээ тусламж үйлчилгээнд 2,694 олон нийтийг хамруулсан.
"НҮЭМ-ийн үйлчилгээнд хамрагдах нь" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 86 олон нийтийг 3 дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээнд зуучлан хамруулсан.
Олон нийтийн байршил болон өөрийн ажлын байранд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн оролцоотойгоор бүлгийн ярилцлага зохион байгуулж ХДХВ, ДОХ, БЗДХ-аас гадна ковид-19 халдвар, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч 720 олон нийтийг хамруулсан.
Цагдаагийн байгууллагын алба хаагчдад нөлөөллийн уулзалт зохион байгуулж 30 эргүүлийн цагдааг хамруулж хүний эрх, ялгаварлан гадуурхалт, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төслийг танилцуулсан.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн C19RM нэмэлт санхүүжилтийн хүрээнд 1200 зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд хүнсний багц тараасан.
ХДХВ, БЗДХ-тай холбоотой мэдээ мэдээллийг нийт 386 олон нийтэд цахимаар өгч зөвлөгөө мэдээллээр хангаж, шинжилгээнд зуучилсан.
ХДХВ, БЗДХ-тай холбоотой мэдээ мэдээллийг нийт 386 олон нийтэд цахимаар өгч зөвлөгөө мэдээллээр хангаж, шинжилгээнд зуучилсан.