“Төгс бүсгүйчүүд” ТББ нь 2022 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хот болон дэд салбар хүлээн авагч Дархан-Уул болон туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгуудтай хамтран ажиллаж хүрч очих үйл ажиллагааг ЭБҮ-дийн байршил дээр очиж болон цахим хэлбэрээр зохион байгуулж, ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд зуучлан хамруулж ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудыг батлагдсан удирдамж, хөтөлбөр, төсөвийн дагуу чанартай зохион байгуулж шалгуур үзүүлэлтийн биелэлтийг ханган ажилласан.
2022 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хотын “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ХДХВ, БЗДХ-ын үзлэг шинжилгээнд нийт 1261 хүн хамрагдсан ба тэдний 4.7%(59)-д БЗДХ илэрснийг 94.9%(56)-д эмчилгээнд хамруулсан.
2022 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хотын “Төгс бүсгүйчүүд” ТББ, орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дархан-уул аймгийн “Эмэгтэйчүүдийн Итгэл Найдвар Холбоо” ТББ-д хэрэгжүүлсэн ЭБҮ-д чиглэсэн хөтөлбөрийн үр дүнд төслийн гүйцэтгэлийн хүрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтүүд болох ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан.
Тус ТББ, дэд салбар хүлээн авагч Дархан-Уул болон туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэгч Орхон, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл 5 аймгийн хэмжээнд илэрсэн өвчлөл, эмчилгээнд хамрагдсан байдлыг нэгтгэж үзэхэд ХДХВ, БЗДХ-ын шинжилгээнд хамрагдсан ба тэдний 6.7%-д БЗДХ илэрч эмчилгээнд 97.6% хамрагдсан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын фейсбүүк хаягнаа 73 удаа мэдээлэл нийтэлсэн нь 415,313 хүн үзэж, 911 хүнд таалагдаж, 82 хүн сэтгэгдэл бичин 282 хүн бусадтай хуваалцсан байна.
Байгууллагын вэбсайтад сард дунджаар 1,800 хүн, 7 хоногт 542, хоногт 92 хүн хандаж мэдээ мэдээлэл авч байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь нийгмийн даатгалын багцын төлбөрт үйлчилгээнд шилжсэнээр ЭБҮ-чид дүүргийн эмнэлэгт хандах нь буурсан. тус төрийн бус байгууллагын ажлын байранд эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байна
Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн нөлөөллийн уулзалтыг Дархан-уул аймгийн ЭМГ-ын байранд зохион байгуулсан. ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн ХЗН, ЗЭМТ ТББ, Дархан-уул аймгийн ЭМГ, эмч, мэргэжилтэн болон тус аймагт эрсдэлт бүлгийн дунд үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын төлөөлөл 16 хүний хамруулсан