2022 оны эхний хагас жилд Улаанбаатар хот, дэд салбар хүлээн авагч Дархан-Уул, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгуудтай хамтран ажиллаж хүрч очих үйл ажиллагааг ЭБҮ-дийн байршил дээр очиж болон цахим хэлбэрээр зохион байгуулж, ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд зуучлан хамруулсан.
Эхний хагас жилд Улаанбаатар хот, 5 аймагт олон нийтийн байршил дээр нь очиж хүрч очих ажиллагаанд 2,395 олон нийт, шинжилгээ тусламж үйлчилгээнд 1,945 олон нийтийг хамруулсан.
ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүй, хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудлууд, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр бүлгийн ярилцлагыг газар дээр нь зохион байгуулж 720 олон нийтийг хамруулсан.
"НҮЭМ-ийн үйлчилгээнд хамрагдах нь" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 158 олон нийтийг ТББ-ын болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээнд зуучлан хамруулсан.
Дэд салбар хүлээн авагч Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар холбоо” ТББ-д очиж цахимаар хэрхэн ажиллах, хүрч очих үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арга зүйн дэмжлэг зөвлөмж өгч 50 олон нийтийг шинжилгээнд зуучлан ажилласан.
"НҮЭМ-ийн үйлчилгээнд хамрагдах нь" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ЭМГ-тай хамтран ажиллаж 6 дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, БЗДХ-ын эмч 15 хүнд сургалт зохион байгуулсан.
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний зайн сургалтын цогц мэдээллийг 13 сэдвээр боловсруулж интерактив хичээлийг бэлтгэн байгууллагын вэйбсайтад байршуулан 365 олон нийтэд мэдээлэл түгээн ажилласан.