Хламидийн халдвар нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.
Үүсгэгч:
- Chlamydia trachomatis нянгаар үүсгэгддэг
Халдвар дамжих зам:
- Халдвартай хүнтэй хамгаалалт буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.
- Хламидийн халдвартай жирэмсэн эхээс төрөх үед нярайд халдвар дамжина.
Нууц хугацаа:
- Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар 10-15 хоног байна.
Илрэх шинж тэмдэг:
- Халдвар авсан эрэгтэйчүүдийн 50 хувьд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болно. Шээхэд бага зэрэг ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сүв улайх, хавагнах ба шээсний сүвнээс бага зэрэг салсархаг ялгадас гарах шинж тэмдэг илэрнэ.
- Эмэгтэйчүүдийн 70 хувьд шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр тохиолдоно.
- Зарим өвчтөнд гадна бэлэг эрхтэн загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илрэх ба умайн хүзүүнээс бага зэрэг салсархаг, салсархаг-идээрхэг ялгадас гарна.
Хүндрэл үр дагавар:
- Эрэгтэйчүүдэд төмсөг, төмсөгний дайвар ба түрүү булчирхайн үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.
- Эмэгтэйчүүдэд умай, умайн гуурсан хоолой, өндгөвч зэрэг бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, улмаар үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэлд хүргэж болно.
Хламидийн халдварын гаралтай нярайн нүдний салстын үрэвсэл
- Хламидийн халдвартай жирэмсэн эмэгтэйгээс төрөх үед нярайд халдвар дамжиж, нярайн нүдний салстын үрэвсэл, уушигны хатгаа үүсгэнэ.