Эрт үеийн үр хөндөлт: Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд
Хожуу үеийн үр хөндөлт: Жирэмсний 12-23 долоо хоногийн хугацаанд хийгдэх ба энэ нь зөвхөн эмэгтэйн болон ургийн эрүүл мэндэд тухайн жирэмслэлт аюултай болох нь батлагдсан бол
Үр хөндүүлэхэд ямар хүндрэл гарч болох вэ?
- Цус алдалт, түүнээс үүдэлтэй гарах бусад хүндрэлүүд
- Халдвар орох
- Зөөлөн эд урагдах, умай цоорох
- Умай агшихгүй байх
- Ихэсийн хэсэг үлдэх
Үр хөндүүлсний дараа гарч болох өөрчлөлтүүд
- Сарын тэмдэг алдагдах
- Цаашид үргүй болох
- Дараагийн жирэмслэлтийн үед ураг зулбах
- Дараагийн жирэмсэлт болон төрөлтийн үед ихэс буруу байрлах, ихэс цагаасаа эрт ховхрох, цус алдах
Үр хөндүүлсний дараа дараах шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй !
- 2-оос дээш хоногоор үтрээнээс цус гарах
- Нөжирсөн цус гарах
- 2-оос дээш хоног хэвлийгээр болон хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх
- Үтрээний ялгадас өвөрмөц үнэртэй гарах
- Халуурах
- Дотор муухайрах, хөх хөндүүрлэх шинжүүд арилахгүй үргэлжлэх
Үр хөндүүлсний дараа эмэгтэй биеэ хэрхэн арчлах ёстой вэ?
- Биеийн халуунаа хянаж хэрэв халуурах, бие эвгүйтэх шинж илэрвэл эмчид хандах
- Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаанд архи, тамхинаас татгалзах
- Аминдэмээр баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх
- Эмчийн хяналтад байх
- Үтрээнээс цус, цусархаг ялгадас гарч дуустал бэлгийн хавьталд орохгүй байх
- Хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг нөлөөнөөс болгоомжлох