БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлдэг. Учир нь БЗДХ-ын үед үтрээний салст гэмтэж улайсан, шалбархай шархтай байдаг тул ХДХВ түүгээр амархан нэвтэрч ордог.
Бэлгэвчийг байнга хэрэглэх нь хүний биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Харин ч таныг хүсээгүй жирэмслэлт болон ХДХВ, ДОХ, бусад БЗДХ-уудаас сэргийлнэ.
Тийм. Бэлгийн олон хавьтагчидтай хүмүүс нь БЗДХ, ХДХВ, ДОХ авах эрсдэл өндөр байдаг тул шинжилгээг тогтмол өгөх нь өөрийгөө халдвараас хамгаалах, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ хийх, бусдад халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой.