“Төгс бүсгүйчүүд” ТББ нь 2015 онд Aзи Номхон далайн ЭБҮ-ийн холбооны гишүүн байгууллагаар элссэн бөгөөд тус байгууллагатай хамтран зорилтот бүлгийн олон нийтийн хүний эрхийг сурталчлах болон хамгаалахад чиглэсэн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд 2021 оны 5 сарын 24, 25 –ны өдрүүдэд Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран зорилтот бүлгийн олон нийтэд хүний эрх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.