“Төгс бүсгүйчүүд” ТББ-аас Дархан-Уул аймагт очиж зорилтот бүлгийн олон нийтэд чиглэсэн хөтөлбөрийн багтай хамтран олон нийтийг илрүүлэх, холбоо тогтоох, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээнд хамруулж ажиллахын зэрэгцээ “Эмэгтэйчүүдийн Итгэл найдвар холбоо” ТББ-д мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Томилолтын хугацаанд Дархан-Уул аймгийн хэмжээнд ЭБҮ-дэд чиглэсэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж, санхүүжилт, цахим хүрч очих үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн дэмжлэгийг үзүүллээ. Мөн тус ТББ-д хуваарилсан ХДХВ, тэмбүүгийн хурдавчилсан оношлуур, эмийн бэлдмэлүүдийг бараа материал хүлээлцэх баримтын дагуу хүлээлгэн өгсөн. Төслийн багийн хүрч очих ажилтануудаар зуучлуулан олон нийтийн төлөөлөлтэй уулзаж тэднийг сайн дурын үндсэн дээр үзлэг шинжилгээнд хамруулсан.