Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгийн
хэмжээнд хүрч очих ажиллагаанд 4,720 олон нийтийг хамруулсан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын фейсбүүк хаягнаа 250 удаа мэдээлэл нийтэлсэн
нь 1,084,816 хүн үзэж, 1,829 хүнд таалагдаж, байгууллагын фейсбүүк
мессенжерээр 1,189 хүн хандаж, 408 хүн бусадтай хуваалцсан байна.
Цахим хүрч очих ажиллагаагаар Улаанбаатар хот, 5 аймагт давхардсан
тоогоор 469 олон нийтийн фейсбүүк хаягийн дагуу чатаар БЗДХ, ХДХВ,
ДОХ-ын мэдээллийг илгээж, үзлэг шинжилгээнд зуучлан ажилласан.
Бүлгийн ярилцлагыг олон нийтийн байршил болон өөрийн ажлын байранд
эх барих эмэгтэйчүүдийн эмчийн оролцоотойгоор зохион байгуулсан.
ЭБҮ-дийн дунд хэрэгжүүлж байгаа ХДХВ-ийн хөтөлбөрийн үйл ажиллагааг 4
аймгийн удирдлагуудад танилцуулан аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, Нэгдсэн
эмнэлэг болон ЭБҮ-тэй ажилладаг ТББ-тай уялдаа холбоотой хамтран
ажиллах талаар нөлөөллийн уулзалтыг зохион байгуулсан.
ЭМГ-тай хамтран ажиллаж 6 дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих
эмэгтэйчүүдийн эмч, БЗДХ-ын эмч нарт ЭБҮ-дийг НҮЭМ-ийн үйлчилгээнд
хамрагдах нь хөтөлбөрийг танилцуулах, хамтран ажиллах уулзалтыг зохион
байгуулсан.
НЦУГ, ХӨСҮТ-тэй хамтран Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хийгдэх
нөлөөллийн уулзалтыг 15 эргүүлийн цагдааг хамруулж хүний эрх,
ялгаварлан гадуурхалт, ЭБҮ-дэд чиглэсэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх
төслийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулж, хандлагыг өөрчлөх
нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн
нөлөөллийн уулзалтыг Дорнод аймгийн ЭМГ-ын байранд зохион байгуулсан.
ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн ХЗН, ЗЭМТ ТББ, Дорнод аймгийн ЭМГ,
ЗДТГ, Цагдаагийн газар болон тус аймагт эрсдэлт бүлгийн дунд үйл
ажиллагаа явуулж буй ТББ-уудын төлөөлөл 15 хүний хамруулсан.
ЭБҮ-дийн хэрэгцээнд тулгуурласан мэдээллийг 13 сэдвээр боловсруулж
интерактив хичээлийг бэлтгэн байгууллагын вэйбсайтад байршуулан хүрч
очих ажилтан, үе тэнгийн сургагч, олон нийтэд мэдээлэл түгээн ажиллаж
байна.
Хамтран ажилладаг 5 аймаг болон Сэлэнгэ, Дорноговь аймгуудын олон
нийт эмэгтэйчүүдээс 80 үе тэнгийн идэвхтэн бэлтгэж хүрч ажиллан, үзлэг
шинжилгээнд хамруулах замаар нийт хүн амд БЗДХ, ХДХВ-ийн халдвар
тархахаас урьдчилан сэргийлэн ажилласан.
Орон нутгийн төрийн байгууллагуудын удирдах, шийдвэр гаргах түвшний
хүмүүст ХДХВ, ДОХ, БЗДХ-ын чиглэлээр ажилладаг ТББ-ын талаар, эмэгтэй
биеэ үнэлэгчдэд чиглэсэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төслийг
хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулж, хамтран ажиллах, тэдний
хандлагыг өөрчлөх уулзалтыг зохион байгуулсан.