2019 оны байдлаар 27 төрлийн 45.2 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэний 39.5 хувь буюу 17 865 тохиолдлыг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. Энэ нь сүүлийн 10 жилийн дунджаас 2.5 мянга буюу 16.4 хувиар, өмнөх оноос 1.7 мянга буюу 10.8 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 32.3 хувийг заг хүйтэн, 39.7 хувийг тэмбүү, 27.9 хувийг трихомониаз, 0.1хувийг ХДХВ, ДОХ өвчин тус тус эзэлж байна.
2019 оны жилийн эцсийн байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 286 тохиолдол бүртгэгдсэний 18 тохиолдол нь 2019 онд шинээр бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн 286 тохиолдлын 44 нь нас барсан.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.hdc.gov.mn/media/uploads/2020-08/2019-eruul_mendin_uzuulelt_MU_mail.indd_2020_______7___21final.pdf