“Төгс бүсгүйчүүд” ТББ нь 2018 оны I хагас жилд Дорноговь аймгийн “Чуулсан үгс” ТББ, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-тай хамтран Улаанбаатар хот болон орон нутгийн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн дунд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан.
“Үе тэнгийн сургагч бэлтгэх” 2 өдрийн 4 удаагийн сургалтанд нийт 90 олон нийтийг хамруулж, хамрагдсан олон нийтээс сургалтын өмнөх болоод дараах сорилыг авч мэдлэгийг үнэлэхэд 36,7 хувиар нэмэгдсэн байна.
Эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн ажилладаг байршил дээр нь “Нөхөн үржихүйн болоод бэлгийн эрүүл мэнд” сэдвээр бүлгийн ярилцлагыг эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчтэй хамтран зохион байгуулж 300 олон нийтийг хамруулсан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж нийт 240 олон нийтийг хамруулсан
270 олон нийтийг явуулын шинжилгээ, үйлчилгээнд хамруулж шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг өгсөн ба шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан олон нийтийг эмчилгээ үйлчилгээнд зуучлан хамруулсан.
Хүрэхэд төвөгтэй олон нийтийг илрүүлэн хүрч ажиллах үйл ажиллагааны хүрээнд 270 олон нийтийг шинжилгээнд хамруулж шинээр 12 зочид буудал, саун, массажны газруудтай холбоо тогтоон ажиллаж байна.
Хүрэхэд төвөгтэй олон нийтийг илрүүлэн хүрч ажиллах үйл ажиллагааны хүрээнд 270 олон нийтийг шинжилгээнд хамруулж шинээр 12 зочид буудал, саун, массажны газруудтай холбоо тогтоон ажиллаж байна.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-аар үйлчлүүлдэг олон нийтийг төрийн үйлчилгээнд зуучлах сургалтыг 2 удаа зохион байгуулж 40 олон нийтийг хамруулсан.
Тайлангийн хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор 116, явуулын шинжилгээ үйлчилгээгээр 270, хүрэхэд төвөгтэй олон нийтийг илрүүлэх үйл ажиллагаанд 260, бүлгийн ярилцлага 294, ҮТС-д 71, төрийн үйлчилгээний сургалтанд 16 олон нийт тус тус шинжилгээнд хамруулан ажилласан.
Хүрч очих үйл ажиллагаагаар давхардсан тоогоор нийт 1,532 олон нийтэд мэдээлэл өгч 20,560 ширхэг бэлгэвч тараасан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ, орон нутгийн дэд салбар хүлээн авагч байгууллагуудын хөтөлбөрийн ажилтан, хүрч очих ажилтнууд, кейс менежерүүдийг “Кейс ажилтан, хүрч очих ажилтнууд болон эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах” 2 өдрийн сургалтанд хамруулсан.
Эрсдэлт бүлгийн олон нийтийг зуучлагч нарын дунд нөлөөллийн уулзалтыг 2 удаа зохион байгуулж 96 хүн, олон нийтийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах ажлыг 2 удаа зохион байгуулж 480 эрэгтэйчүүдийг хамруулсан.
Цогц хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээг 2 удаа хийж Улаанбаатар хотын 120, орон нутгийн 40 олон нийтийн төлөөлөлөлтэй уулзсан.