“Төгс бүсгүйчүүд” ТББ нь эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд болон тэдний үйлчлүүлэгчдийг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг Улаанбаатар хотноо хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ орон нутгийн дэд салбар хүлээн авагч болох Дорноговь аймгийн “Чуулсан үгс” ТББ, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-тай хамтран ажилласан. Тайлангийн хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн:
“Үе тэнгийн сургагч бэлтгэх” сургалтыг 6 удаа зохион байгуулж 90 олон нийтийг үе тэнгийн сургагчаар бэлтгэсэн ба үе тэнгийн сургагчаар бэлтгэгдсэн олон нийтийн мэдлэгийн түвшин дунджаар 27%-аар нэмэгдсэн байна.
“Чухал Амжилт” сургалтын төвд 7 олон нийтийг үсчин гоо сайхан, маникюр, нүүр будалтын мэргэжил олгох сургалтад хамруулсан.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын байранд зохион байгуулж нийт 240 олон нийтийг хамруулсан.
“Кейс ажилтан, хүрч очих ажилтнууд болон эмэгтэй биеэ үнэлэгчдийг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах” сургалтанд “Төгс бүсгүйчүүд” ТББ, Дорноговь аймгийн Замын-үүд сумын “Чуулсан Үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ, “Залуус эрүүл мэнд” ТББ-ын кейс менежер, хүрч очих ажилтнууд, үе тэнгийн сургагч зэрэг 20 хүнд зохион байгуулсан.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, хүчирхийлэл, архи мансууруулах бодис сэдвүүдээр бүлгийн ярилцлагыг олон нийтийн ажлын байран дээр болон өөрийн байгууллагын байранд зохион байгуулж нийт 300 олон нийтийг хамруулсан.
Олон нийтийг төрийн үйлчилгээнд зуучлах сургалтыг 2 удаа зохион байгуулж 40 олон нийтийг хамруулсан.
Тайлант хугацаанд 1054 эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд, 6 хамтран амьдрагч, нийт 1060 хүн ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд, эмэгтэйчүүдийн үзлэг, наацын шинжилгээнд 130 эмэгтэйчүүд хамрагдсан. Нийт үзлэг шинжилгээнд хамрагдсан олон нийтийн 7.8% (n=83)-д БЗДХ илэрсэн ба тэдний 59.0%(n=49)-ийг үнэгүй эмчилгээнд хамруулсан.
Хүрч очих үйл ажиллагаагаар давхардсан тоогоор нийт 1047 олон нийтэд хүрч ажилласан бөгөөд 9,423 ширхэг бэлгэвч тараасан.
Эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдээр үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах үйл ажиллагааг улирал тутам зохион байгуулж 480 хүнийг хамруулсан. Мөн тэдний зуучлагч нарт нөлөөллийн уулзалтыг 2 удаа зохион байгуулж 96 хүнийг хамруулсан.
Улаанбаатар хот болон дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ-ын д цогц хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийж нийт 160 олон нийтийг ярилцлаганд хамруулсан.
Нуугдмал, далд олон нийтийг илрүүлэх үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулж нуугдмал 270 олон нийтийг илрүүлж хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамруулсан.
“Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулах” сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүргийн БЗДХ-ын болон эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд, орон нутгийн дэд салбар хүлээн авагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Чуулсан үгс”, Сэлэнгэ аймгийн “Хатан замнал” ТББ, “ЗЭМ” ТББ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 удаа зохион байгуулсан.